2008-08-03

Дэлхийн хамгийн ЖИЖИГ big MC!!!




Өнгэрсөн 2 жил Def Jam Recording ийг Jay-z удирддаж байхдаа Ne-Yo гэх зэрэг гэрээ хийсэн бараг бүх уран бүтээлчдээ од болгож чадсан билээ. Тэрхүү америкаас өөр орний дуучидтай гэрээ хийж байгаагүй Jay-z, өөрийн биеэр Лондон луу очиж гэрээ хийх хүсэлтээ гаргасан гэх Lady Sovereign хэмээх МС-г та бүхэндээ танилцуулья.


Товчхон танилцуулахад
Жинхэнэ нэр: Louise Amanda Harman
1985 онд төрсөн одоо 23 тай
Өндөр: 153см
Лондонгийн захийн дүүрэгт өссөн, дунд сургуулиасаа сургиулаа орхиж МС болох замаа эхэлсэн. Хатуу үгтэй дуу, өөрийнх нь өссөн орчин зэрэг нь Eminem тэй адилхан тул ЭМЭГТЭЙ EMINEM хэмээн хэлэх хүмүүс ч олон байдаг. Цагаан арьст, 153см ийн бяацхан биенээс төсөөлөхийн араггүй чадварлаг хоолой, хөгжмийн мэдрэмжтэй бөгөөд одоогоор миний эмэгтэй МС Top-1 т орох билээ. Мөн Style сайтай түүний зураг бараг бүх сэтгүүлүүдийг чимж, байнга хүзүүндээ зүүж байдаг түлхүүр(гинж) зэрэг нь загвар зохион бүтээгчидийн анхаарийг татдаг юм. Одоогоор түүний тоглолтийн, хувийн гээд бүх хувцасийг Addidas зэрэг дэлхийн том том 3 компаниас гаргаж өгдөг юм байна.
Ингээд түүний нэгэн япон сурвалжлагчтай хийсэн ярилцлагаас хүргэе.
---MC болохоосоо өмнө хөлбөмбөгийн тамирчин болохийг хүсдэг байсан гэсэн үнэн үү??
Тийм шүү. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа багт тоголдог байсан ч сургиулаас гарсанаас хойш тоголоогүй ээ. Багаасаа банди нартай хөл бөмбөг тоглоод эмэгтэй хүүхэдтэй тоголдоггүй байсан. Ер нь эмэгтэй хүүхэд гэж хэлүүлэхээр юм хийж байгаагүй байх аа хэхэ.



---Тэгэж өссөн болохоор МС болсон уу?
Харин л дээ. Гэхдээ шартай, айдаггүй гэх зэрэг зан чанарууд маань бага наснаас маань гаралтай байж магад.


---Хэзээнээс МС болохоор шийдсэн бэ?
Яг дуулж эхэлсэн нь 15 настай байхдаа. Үнэндээ сургууль дээр хичээлдээрээ сууж байх ёстой хүн чинь яагаад ч юм гэртээ байдаг байсан юм хэхэ. Хийх юмгүй сууж байхаар дуулья гэж санаад л ... Үнэндээ эхлээд дуу гэхээргүй юм дуулдаг байсан байх шүү. Сайн үгэлдэг болохийн тулд маш их бэлтгэл хийсэн. Хүнд шоолуулахгүй гэсэндээ... Найзуудаасаа ч нууцаар бэлтгэл хийгээд л. Тэр үед намайг шоолж байсан хүмүүсийг одоо би хараад инээд хүрдэг юм.


---Эмэгтэй Eminem гэж хэлэгдэж байгаа талаар ю гэж бодож байна?
Бид 2-т адилхан цагаан арьст , тэгээд Хип Хоп дуулж байгаагаас өөр адилхан зүйл байхгүй шүү дээ. Дууны стиль нь ч өөр гэж бодож байна.


---Eminem ээс суралцсан юм гэвэл?
Байхгүй байх аа. Eminem ийг багаасаа сонсдог байсан ч яг энэ дуу нь гоё гэхээр дуу байхгүй ээ.


---Өөртөө ямар зорилго тавиж байна?
Америкийн Хип Хоп ертөнцийн ТОП эгнээнд орж мөнгө олох хэхэ.


---Тэр мөнгөөрөө юу хийх вэ?
Найзуудтайгаа сайхан наргина. Гэснээс байнга би төлдөг болохоор мөнгө олохгүй бол... хэхэ. Бас би хувцасаа үнэгүй аваад хувцаслалтанд мөнгө зардаггүй болохоор аав ээждээ байшин авч өгдөг ч юм бил үү...

0 件のコメント: