2008-08-03

2Pac&Notorious B.I.G.

West East side ын мөргөлдөөний хохирогчид болсон эдгээр 2 агуу MC ийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе



2Pac Эцэг эх нь 2 уулаа 「Black Panther Party」 гэх харуудын улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан гэх тэрээр бага насаа The Bronx дүүрэгт өнгөрүүлжээ . 1991 онд 「MC NewYork」 гэх нэрээр Digital Undergroundын нэгэн гишүүн болон Same Song гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тависан. Түүни дараагаар 2Pac гэх нэрээрээ 2Pacalypse Now гэх анхны бие даасан уран бэтээлээ туурьвсан. Мөн 1992 онд харуудын амьдралыг харуулсан 「Juice」 хэмээх кинонд тоголж жүжигчэн хэмээх нэрийг ч зүүгээд авчээ. Гэбч тэрнээс хойш гаргасан дуу бүр нь цагдаа , улстөрчид , биеэ үнэлэгчидийг маш ихээр доромжилж гутаасан , эмэгтэй хүн гэхийг дуундаа bitch (янхан) хэмээн дуулсан гэх хэргүүдээр түүнийг , нэр төрөө сэргээлгүүлүхээр маш олон хүн шүүхэд өгсөн байдаг. Мөн энэ үед үл мэдэгдэх этгээдүүдэд 5 удаа (толгойдоо 2 , гуяндаа 2 , гарандаа 1) буудуулан хүнд бэртэл авсан ч азаар амьд үлдсэн байна . Энэ үед хэргийн газар P.Diddy болон Notorious B.I.G байсанаас болоод Bad Boy Entertainment ийнхний хийсэн ажил хэмээх цуурхал тарж , West side болон East side ийн мөргөлдөөн улам ширүүсэхэд хүргэсэн байна. Сумны шарх нь эдгэж ч амжаагуй байхад буюу , 1995 онд түүнийг Фандаа хүчээр Analsex хийхийг завдсан гэх хүчингийн хэргээр 4 жил 6 сарын хугцаатайгаар шоронд хорисон байна. Шоронд байхдаа Death Row Records-той гэрээ хийсэн. Түүнийг шоронд ороод 9 сар болсоны дараа Death Row Records ын захирал байсан , Marion Suge Knight өөрөөсөө 1400000$ төлж 2pac ийг сулалсан. Эхэндээ энэ мөнгийг түүний авяасыг үнлж гаргасан гэж байсан ч , удалгүй Marion Suge Knight , 2Pac аас энэ мөнгөө эргүүлж авах хүцэлтэй байгаагаа мэдэгдэж , 2Pac нь Death Row Records оос гарч чадахгүй болжээ. Dr. Dre тэй хамтран ажилж 1996 онд 「California Love 」 зэрэг Hit дуу олноор гаргаж West side ийн голлох MC болж чадсан. Hit Album 「All Eyez On Me」 (1996/2/13) оо гаргасаны дарааагаар , шоронд байхдаа номийг нь уншсан Италийн улс тэр судлаач Niccolò Machiavelli ийн нэрээс иш татан , өөрийн MC нэрээ Makaveli хэмээн өөрчилсөн байна. 1996 оны 9 сарын 7 нд , Las Vegas-д өөрийн найз болох Michael Gerard Tyson ийн тоглолтыг үзчээд харих замд нь , Cadillac-тай хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын 13 нд , 25 хан насандаа хорвоог орихжээ. Түүний үхлийг West East ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч , одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна. 2Pac ийн ээж нь сэтгүүлийнхэнд , энэ хэрэгтэй холбогдуулан Notorious B.I.G болон P.Diddy -г биш өөр хэд хэдэн нэрийг холбоотой хэмээн шалгахийг хүссэн ярилцлага өгч байсан байна. Түүнийг нас барсний дараа Makaveli гэх нэрээр нь 「The Don Killuminati: The 7 Day Theory 」 нь худалдаанд гарсан. 2Pac нас барснаас нь хойш ч нилээд хэдэн тооны шинэ дуунууд гарж , шинэ CD нүүд хүртэл худалдаанд гарсаар байгаа. Фануудынх нь дунд 2Pac амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Одоо ч Хип Хоп -д томоохон байр сууриа алдаагуй тэрээр Eminem ээс эхлээд олон тооны MC нарт хүчтэй нөлөө үзүүлж чадсан МС юма аа гэж.

Notorious B.I.G. 17 настайгаасаа ажил хийхээр ахлах сургуулиа болисон тэрээр , хар тамихний наймаанд ч гар дүрж явсан `сайн эр` байсан байна. N.Y ийн алдарт MC Big Daddy Kane ын DJ , Mister Cee түүний Demo Tape ийг сонсож , Мөн Hip Hop сэтгүүл 『The Source』 дээр танилцуулаг нь гарж , 「Unsigned Hype」 хэмээх томохон буланд түүний тухай тавигдсанаар P.Diddy хамтран ажиллах санал гаргасан байна. Mary Jane Blige ийн 「Reaal Love」 ын remix , Craig Mack ийн 「Flava In Ya Ear」 remix гэх зэрэг дуунуудад хоолой оруулсны дараа , B.I.G. хэмээх нэрээрээ 「Party And Bullshit」 гэх бие даасан уран бүтээлээ гаргажээ.
Easy Mo Bee оос эхлээд DJ Premier , Lord Finesse , Chucky Thompson нарын тусалцаатайгаар 1994 онд гаргасан debut album 「Ready To Die」 нь түүнд маш их нэр хүнд авчирч чадсан. Энэ ALbum нь одоо ч гэсэн Hip Hop ALbum гэсэн утгаараа маш чанартай сайн бүтээл болж чадсан хэмээн өндөр унэлэгддэг юм. B.I.G. энэ цомгоороо , тухайн үед илүү хүчтэй байсан West side ийнханд East side ийн хөгжим дутхааргүй хүч , нөлөөтэй гэдгийг харүүлж чадсан юм. Цомогоо худалдаанд гаргахаас өмнөхөн B.I.G. , 2Pac тэй энгийн нөхөрсөг харьцайтай байсан бөгөөд , 1994 онд Madison Square Garden хэмээх газар хамтарсан тогололт хүртэл хийж байжээ. Гэвч 1994 оны 11 сард 2Pac 5 удаа будуулсан хэрэг гарч хэрэгтнээр B.I.G. ийг шижигэлсэнээс болж тэдний харьцаа эрс муудсан байна. 2Pac ийн гэрээ байгуулсан Death Row Records болон , B.I.G. ийн гэрээтэй байсан Bad Boy Entertainment нь 1990 оноос хойш Hip Hop ийн 2 том Group болон хувирсан. 1996 онд 2pac ийг хороосон хэрэгт B.I.G. холбоотой хэмээх цуурхал яриа гарсан ч B.I.G. үүнийг эрс үгүйсгэсэн байдаг . 2Pac ийн дараахан , B.I.G. Los Angeles-д Hip Hop сэтгүүл 『VIBE』 ийн зохион байгуулсан 「Soul Train Music Award」 хэмээх party-д оролцоод харих замдаа буудуулж Second Album аа худалдаанд гарахаас өмнөхөн , 1997 оны 3 сарын 9 нд таалал төгссөн. 2Pac , B.I.G. аль алых нь хэрэгтэн одоог хүртэл олдоогүй бөгөөд , нэг хэсэг мөрдөх ажилгааг зогсоосон боловч , тэдний фанууд болон ар гэрийхний хүсэлтээр дахин мөрдөх ажилгааг эхэлсэн байна. Biggie ийн management ээр ажилж байсан P.Diddy түүний нас барсаны дараа бичлэгийн ажил нь дуусаад байсан Second Album 「 Life After Death 」 ийг ни олны хүртээл болгосон бөгөөд энэ цомог нь дэлхий даяар 10000000 ширхэг зарагдаж , Biggie г домог болгож чадсан байна.

0 件のコメント: