2008-08-11

Japanese Gangsta

Дэлхийн Хип Хоп урлагийн төв гэвэл хүн бүхэн эргэлзэхгүй Америк гэж хэлэх байх. Тэгвэл та бидний амьдарч байгаа энэ Ази тивдээ Хип Хоп оор аль улс илүү вэ? гэж асуувал та ю гэж хариулах вэ? Мэдээж манай монголын маань уран бүтээлчид сайн сайн уран бүтээл хийж байгаач дуу нь бараг 100% монгол хэлээрэй дуулдагаас монголчуудаас маань өөр хүн сонсдоггүйгээс дэлхий даяр хүлээн зөвшөөрөгдөхөд их цаг хугацаа хэрэгтэй гэж бодож байна.

Харин дэлхийн 2-р дайнд ялагдсанаасаа хойш бүх төрлөөр Америктай холбоотой байсан Япончууд Хип Хоп оороо ч мөн Азидаа тэргүүлдэг гэж би хувьдаа бодож байна. За тэгээд олон үг хуршаад яахав хэдэн клип тавьхад л хангалттай биз.
Jp PV

2008-08-05

Хип Хоп толь бичиг




Сүүлийн жилүүдэд Хип Хоп дуунуудад шинэ үг, хэллэгүүд ихээр гарч ирж байгаа билээ. Гудамжни хэл, Харуудын хэл гэгдэх энэ хэллэгээс, Хип Хоп дуунд өргөн хэрэглэгддэг үгнүүдийг утгатай нь бичлээ. Магадгүй та дуу бичдэг бол хэргэлж үзээрэй. Мөн таны мэдэх үг байхгүй бол сэтгэгдэл дээр бичиж бусадтайгаа хуваалцахыг хүсье.

~187
Алуурчин гэсэн утга. Америкийн 187 аар хуулиас гаралтай.
~in da house
эндхийн гол хүн, өнөөдрийн голлох хүн...
~3D style
graffity ийг элэрхийлнэ. 3 хэмжээст зураг.
~a.k.a.
{also known as} ийн товчилол. (~a.k.a.) гэвэл ~гэдгээрээ танил..
~ass
Бөгс. Хүнийг хэлэх тохиолдол ч байна. kick ass~сак
~B-BOY/B-Girl
Break boy ийн товчлол. Урд нь Break dance хийдэг залуусыг хэлдэг байсан бол одоо Хип Хоп сонсдог, Хувцасалдаг хүмүүсийг ч хэлнэ.
~Bitch
Янхан, хөнгөн явдалтай хүүхэн. Өөр ямар нэгэн муу юм болсон үед хэргэлнэ.
~Bite
Бусад дуучний үг ая хулгайлахыг хэлнэ
~Booty
Эмэгтэй хүний бие.
~BPM
Аяны хурдийг илэрхийлнэ. (Beat par Minute) ийн товчилсон хэлбэр.
bro

~Busta
Бацаан, тэнэг бандь гэсэн утгатай.
~Check it out
Эхэллээ, сонсгэсэн утга тай
~Core
Төв, гол, дунд.
~Crew
=Homey
~Damn
Чөтгөр гэж гэсэн утгатай. Мөн Ye-!!! мэтийн сэтгэл хөдлөлийг элэрхийлэх утгатай.
~Def
Цоглог, Сак гэсэн утгатай. Death гэдэг үгнээс гаралтай.
~Dick
Эр бэлэг эрхтэн. =cock
~Dope
Гүнзгий утагтай ...
~ends
Мөнгө. =green
~Favorite
Дуртай, таалагддаг
~Featuring~
~тэй хамтарч
~Flave
Онцлогтой, Мэдрэмж сайтай гэх зэрэг утгатай.
~flow
Дуулах арга барил.
~Flyer
Тоглолтийн сурталчилга.
~gear
Моде болж байгаа хувцас.
~hard to get
Найрж чадахгүй хүүхэн, өөрийн болгож чадахгүй хүүхэн...
~Heads
Хип Хоп-д амьдралаа өгсөн хүмүүс. Хип Хопийг хайрлагсад.
~Homey
Багийн найзууд, хамт өссөн найзууд гэсэн утгатай.
~hood
гудамж, дош...
~hook
Дууны дахилт.
~Host
Хөтлөгч.
~ILL
Сак, Дэндүү гэх утагтай. Үндсэн утга нь өвчин эмгэг гэсэн үг.
~jigga
Jay-z ийг элэрхийлдэг үг.
~Jimmy
Бэлгэвч. =Trojan
~Joint
Аюултай, хор хөнөөлтэй гэх утгатай. Үндсэн утга нь Хар тамхийиг элэрхийлнэ.
~Lyrics
Дууны үг.
~Lyricist
Үг зохиогч.
~MC
Дуучин. Эхэнхдээ ганцаараа дуулдаг хүниг хэлнэ.
~moms
mama(ээж). S нөхцөлтэй байсан ч олон тоо биш, ганц тоон дээр ойлгоно.
~My man
Найз, Анд нөхөр гэсэн утгатай. Сайн найзийг хэлэхэд хэрэглэнэ.
~nigga
Хар арьстангууд бие биенээ дуудахдаа хэргэлдэг үг.
~peace
Баяртай, Bye bye гэсэн утгатай.
Адилхан утгатай үгнүүд нь (peace out, Jet, Latez, C-ya, I`m Audi, Late) гэх зэрэг орно.

~pick up
Эрэгтэй нь эмэгтэй хүнийг тосохоор явах. Найрах гэсэн ч утгатай.
~piss
Шээс.
~Poppa
Итгэл даах эрэгтэй хүн.
~Pussy
Эмэгтэй бэлэг эрхтэн. =Jenifa, Muff...
~Rep Resent
~ийг төлөөлж гэсэн утгатай.
~Respect
Хүндлэх гэсэн утгатай,
~Rip
Сэтгэлийг нь булаах. Өөрийн болгох гэсэн утгатай.
~Scoop
Хүүхэн өдөх, найрах гэсэн үг.
~Scratch
Пянз зурж шинэ ая гаргах гэсэн утгатай.
~Sell Out
Өөрийгөө зарах. Од болохийн тулд юу ч хийхээс буцахгүй гэх зэрэг муулах үед хэрэглэгдэх нь олон.
~Shit
Чөтгөр зэрэг утгатай хараалын үг.Fuck тай адил олон утгаар хэрэглэгдэнэ.
~Shorty
Найз охин. GF.
~Skill
Авьяас , чадвар.
~spend the night
Эсрэг хүйстэнтэйгээ шөнийг хамт өнгөрөөх.
~Steelo
Амьдралийн хэв маяг. Стиль гэх утгатай.
~Thug
Хулигаан, Дураарай гэх утгатай.
~tits
(Эмэгтэй хүний) цээж, хөх.
~trippin
Хөөрөх, доргио гэх зэрэг сэтгэл хөдөлсөн үед хэрэглэгдэнэ.
~Turntable
DJ нарын хэргэлдэг пянз зурагч, тоглуулагч.
~Wack
Муу, мяа гэх утгатай.
~What`s up
Yo-!, Hey гэх зэрэг хүнтэй мэднлэх үед хэрэглэнэ.
~Wild style
Graffity ийн нэгэн Style бөгөөд хамгийн хэцүү хэмээн хэлэгддэг.
~Writer
Graffity зурдаг хүн.
~Ya
You үүг товчилсон нь. Адилхан үг утгатай үг нь (2=to, 4=For , U=You) гэх зэрэг.

2008-08-03

G-service тарсан!!!


Гэсэн харамсалтай мэдээг хамтлагийн гишүүн Niggma Асуулт самбар дээр бичсэн байна. Түүний хэлсэнээр Desant ганцаараа уран бүтээлээ үргэлжлүүлэх ба, Panz, Pound, Gomie 3 хамтдаа уран бүтээл туурьвах сурагтай. Харин Niggma гийн хувьд дуу хөгжимөөс түр завсарлана хэмээн мэдэгдлээ.
Gangsta Service хамтлаг нь Desant, Pound, Niiggma, Taras bone, Panz, Gomie гэсэн 6аан хүний бүрэлдэхүүнтэйгээр монголын Хип Хоп урлагт Gangstar rap ыг өрөгжүүлэх тал дээр маш ихийг бүтээж туурьваж чадсан хамтлаг гэж би хувьдаа бодож байна. Хэдийгээр тарсан ч гэсэн цаашдаа хамтраад эсвэл тус тусдаа олон сайхан уран бүтээл гаргана гэдэгт найдаж байна.


G-S

Дэлхийн хамгийн ЖИЖИГ big MC!!!




Өнгэрсөн 2 жил Def Jam Recording ийг Jay-z удирддаж байхдаа Ne-Yo гэх зэрэг гэрээ хийсэн бараг бүх уран бүтээлчдээ од болгож чадсан билээ. Тэрхүү америкаас өөр орний дуучидтай гэрээ хийж байгаагүй Jay-z, өөрийн биеэр Лондон луу очиж гэрээ хийх хүсэлтээ гаргасан гэх Lady Sovereign хэмээх МС-г та бүхэндээ танилцуулья.


Товчхон танилцуулахад
Жинхэнэ нэр: Louise Amanda Harman
1985 онд төрсөн одоо 23 тай
Өндөр: 153см
Лондонгийн захийн дүүрэгт өссөн, дунд сургуулиасаа сургиулаа орхиж МС болох замаа эхэлсэн. Хатуу үгтэй дуу, өөрийнх нь өссөн орчин зэрэг нь Eminem тэй адилхан тул ЭМЭГТЭЙ EMINEM хэмээн хэлэх хүмүүс ч олон байдаг. Цагаан арьст, 153см ийн бяацхан биенээс төсөөлөхийн араггүй чадварлаг хоолой, хөгжмийн мэдрэмжтэй бөгөөд одоогоор миний эмэгтэй МС Top-1 т орох билээ. Мөн Style сайтай түүний зураг бараг бүх сэтгүүлүүдийг чимж, байнга хүзүүндээ зүүж байдаг түлхүүр(гинж) зэрэг нь загвар зохион бүтээгчидийн анхаарийг татдаг юм. Одоогоор түүний тоглолтийн, хувийн гээд бүх хувцасийг Addidas зэрэг дэлхийн том том 3 компаниас гаргаж өгдөг юм байна.
Ингээд түүний нэгэн япон сурвалжлагчтай хийсэн ярилцлагаас хүргэе.
---MC болохоосоо өмнө хөлбөмбөгийн тамирчин болохийг хүсдэг байсан гэсэн үнэн үү??
Тийм шүү. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа багт тоголдог байсан ч сургиулаас гарсанаас хойш тоголоогүй ээ. Багаасаа банди нартай хөл бөмбөг тоглоод эмэгтэй хүүхэдтэй тоголдоггүй байсан. Ер нь эмэгтэй хүүхэд гэж хэлүүлэхээр юм хийж байгаагүй байх аа хэхэ.



---Тэгэж өссөн болохоор МС болсон уу?
Харин л дээ. Гэхдээ шартай, айдаггүй гэх зэрэг зан чанарууд маань бага наснаас маань гаралтай байж магад.


---Хэзээнээс МС болохоор шийдсэн бэ?
Яг дуулж эхэлсэн нь 15 настай байхдаа. Үнэндээ сургууль дээр хичээлдээрээ сууж байх ёстой хүн чинь яагаад ч юм гэртээ байдаг байсан юм хэхэ. Хийх юмгүй сууж байхаар дуулья гэж санаад л ... Үнэндээ эхлээд дуу гэхээргүй юм дуулдаг байсан байх шүү. Сайн үгэлдэг болохийн тулд маш их бэлтгэл хийсэн. Хүнд шоолуулахгүй гэсэндээ... Найзуудаасаа ч нууцаар бэлтгэл хийгээд л. Тэр үед намайг шоолж байсан хүмүүсийг одоо би хараад инээд хүрдэг юм.


---Эмэгтэй Eminem гэж хэлэгдэж байгаа талаар ю гэж бодож байна?
Бид 2-т адилхан цагаан арьст , тэгээд Хип Хоп дуулж байгаагаас өөр адилхан зүйл байхгүй шүү дээ. Дууны стиль нь ч өөр гэж бодож байна.


---Eminem ээс суралцсан юм гэвэл?
Байхгүй байх аа. Eminem ийг багаасаа сонсдог байсан ч яг энэ дуу нь гоё гэхээр дуу байхгүй ээ.


---Өөртөө ямар зорилго тавиж байна?
Америкийн Хип Хоп ертөнцийн ТОП эгнээнд орж мөнгө олох хэхэ.


---Тэр мөнгөөрөө юу хийх вэ?
Найзуудтайгаа сайхан наргина. Гэснээс байнга би төлдөг болохоор мөнгө олохгүй бол... хэхэ. Бас би хувцасаа үнэгүй аваад хувцаслалтанд мөнгө зардаггүй болохоор аав ээждээ байшин авч өгдөг ч юм бил үү...

2Pac&Notorious B.I.G.

West East side ын мөргөлдөөний хохирогчид болсон эдгээр 2 агуу MC ийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе



2Pac Эцэг эх нь 2 уулаа 「Black Panther Party」 гэх харуудын улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан гэх тэрээр бага насаа The Bronx дүүрэгт өнгөрүүлжээ . 1991 онд 「MC NewYork」 гэх нэрээр Digital Undergroundын нэгэн гишүүн болон Same Song гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тависан. Түүни дараагаар 2Pac гэх нэрээрээ 2Pacalypse Now гэх анхны бие даасан уран бэтээлээ туурьвсан. Мөн 1992 онд харуудын амьдралыг харуулсан 「Juice」 хэмээх кинонд тоголж жүжигчэн хэмээх нэрийг ч зүүгээд авчээ. Гэбч тэрнээс хойш гаргасан дуу бүр нь цагдаа , улстөрчид , биеэ үнэлэгчидийг маш ихээр доромжилж гутаасан , эмэгтэй хүн гэхийг дуундаа bitch (янхан) хэмээн дуулсан гэх хэргүүдээр түүнийг , нэр төрөө сэргээлгүүлүхээр маш олон хүн шүүхэд өгсөн байдаг. Мөн энэ үед үл мэдэгдэх этгээдүүдэд 5 удаа (толгойдоо 2 , гуяндаа 2 , гарандаа 1) буудуулан хүнд бэртэл авсан ч азаар амьд үлдсэн байна . Энэ үед хэргийн газар P.Diddy болон Notorious B.I.G байсанаас болоод Bad Boy Entertainment ийнхний хийсэн ажил хэмээх цуурхал тарж , West side болон East side ийн мөргөлдөөн улам ширүүсэхэд хүргэсэн байна. Сумны шарх нь эдгэж ч амжаагуй байхад буюу , 1995 онд түүнийг Фандаа хүчээр Analsex хийхийг завдсан гэх хүчингийн хэргээр 4 жил 6 сарын хугцаатайгаар шоронд хорисон байна. Шоронд байхдаа Death Row Records-той гэрээ хийсэн. Түүнийг шоронд ороод 9 сар болсоны дараа Death Row Records ын захирал байсан , Marion Suge Knight өөрөөсөө 1400000$ төлж 2pac ийг сулалсан. Эхэндээ энэ мөнгийг түүний авяасыг үнлж гаргасан гэж байсан ч , удалгүй Marion Suge Knight , 2Pac аас энэ мөнгөө эргүүлж авах хүцэлтэй байгаагаа мэдэгдэж , 2Pac нь Death Row Records оос гарч чадахгүй болжээ. Dr. Dre тэй хамтран ажилж 1996 онд 「California Love 」 зэрэг Hit дуу олноор гаргаж West side ийн голлох MC болж чадсан. Hit Album 「All Eyez On Me」 (1996/2/13) оо гаргасаны дарааагаар , шоронд байхдаа номийг нь уншсан Италийн улс тэр судлаач Niccolò Machiavelli ийн нэрээс иш татан , өөрийн MC нэрээ Makaveli хэмээн өөрчилсөн байна. 1996 оны 9 сарын 7 нд , Las Vegas-д өөрийн найз болох Michael Gerard Tyson ийн тоглолтыг үзчээд харих замд нь , Cadillac-тай хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын 13 нд , 25 хан насандаа хорвоог орихжээ. Түүний үхлийг West East ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч , одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна. 2Pac ийн ээж нь сэтгүүлийнхэнд , энэ хэрэгтэй холбогдуулан Notorious B.I.G болон P.Diddy -г биш өөр хэд хэдэн нэрийг холбоотой хэмээн шалгахийг хүссэн ярилцлага өгч байсан байна. Түүнийг нас барсний дараа Makaveli гэх нэрээр нь 「The Don Killuminati: The 7 Day Theory 」 нь худалдаанд гарсан. 2Pac нас барснаас нь хойш ч нилээд хэдэн тооны шинэ дуунууд гарж , шинэ CD нүүд хүртэл худалдаанд гарсаар байгаа. Фануудынх нь дунд 2Pac амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Одоо ч Хип Хоп -д томоохон байр сууриа алдаагуй тэрээр Eminem ээс эхлээд олон тооны MC нарт хүчтэй нөлөө үзүүлж чадсан МС юма аа гэж.

Notorious B.I.G. 17 настайгаасаа ажил хийхээр ахлах сургуулиа болисон тэрээр , хар тамихний наймаанд ч гар дүрж явсан `сайн эр` байсан байна. N.Y ийн алдарт MC Big Daddy Kane ын DJ , Mister Cee түүний Demo Tape ийг сонсож , Мөн Hip Hop сэтгүүл 『The Source』 дээр танилцуулаг нь гарж , 「Unsigned Hype」 хэмээх томохон буланд түүний тухай тавигдсанаар P.Diddy хамтран ажиллах санал гаргасан байна. Mary Jane Blige ийн 「Reaal Love」 ын remix , Craig Mack ийн 「Flava In Ya Ear」 remix гэх зэрэг дуунуудад хоолой оруулсны дараа , B.I.G. хэмээх нэрээрээ 「Party And Bullshit」 гэх бие даасан уран бүтээлээ гаргажээ.
Easy Mo Bee оос эхлээд DJ Premier , Lord Finesse , Chucky Thompson нарын тусалцаатайгаар 1994 онд гаргасан debut album 「Ready To Die」 нь түүнд маш их нэр хүнд авчирч чадсан. Энэ ALbum нь одоо ч гэсэн Hip Hop ALbum гэсэн утгаараа маш чанартай сайн бүтээл болж чадсан хэмээн өндөр унэлэгддэг юм. B.I.G. энэ цомгоороо , тухайн үед илүү хүчтэй байсан West side ийнханд East side ийн хөгжим дутхааргүй хүч , нөлөөтэй гэдгийг харүүлж чадсан юм. Цомогоо худалдаанд гаргахаас өмнөхөн B.I.G. , 2Pac тэй энгийн нөхөрсөг харьцайтай байсан бөгөөд , 1994 онд Madison Square Garden хэмээх газар хамтарсан тогололт хүртэл хийж байжээ. Гэвч 1994 оны 11 сард 2Pac 5 удаа будуулсан хэрэг гарч хэрэгтнээр B.I.G. ийг шижигэлсэнээс болж тэдний харьцаа эрс муудсан байна. 2Pac ийн гэрээ байгуулсан Death Row Records болон , B.I.G. ийн гэрээтэй байсан Bad Boy Entertainment нь 1990 оноос хойш Hip Hop ийн 2 том Group болон хувирсан. 1996 онд 2pac ийг хороосон хэрэгт B.I.G. холбоотой хэмээх цуурхал яриа гарсан ч B.I.G. үүнийг эрс үгүйсгэсэн байдаг . 2Pac ийн дараахан , B.I.G. Los Angeles-д Hip Hop сэтгүүл 『VIBE』 ийн зохион байгуулсан 「Soul Train Music Award」 хэмээх party-д оролцоод харих замдаа буудуулж Second Album аа худалдаанд гарахаас өмнөхөн , 1997 оны 3 сарын 9 нд таалал төгссөн. 2Pac , B.I.G. аль алых нь хэрэгтэн одоог хүртэл олдоогүй бөгөөд , нэг хэсэг мөрдөх ажилгааг зогсоосон боловч , тэдний фанууд болон ар гэрийхний хүсэлтээр дахин мөрдөх ажилгааг эхэлсэн байна. Biggie ийн management ээр ажилж байсан P.Diddy түүний нас барсаны дараа бичлэгийн ажил нь дуусаад байсан Second Album 「 Life After Death 」 ийг ни олны хүртээл болгосон бөгөөд энэ цомог нь дэлхий даяар 10000000 ширхэг зарагдаж , Biggie г домог болгож чадсан байна.

Hip hop History


Hip Hop гэдэг нь , 1960 аад оний сүүлээс 1970 онд , USA ийн New york -д , African-American чууд болон , Hispanic чууд (mexica&Куба аас цагаачлагчид) ийн дунд зохиогддог байсан Party гаас төрсөн хөгжмийн урсгал.
1970 аад оний эхээр Kool Herc (жинхэнэ нэр:Clive Campbell) , Grandmaster Flash (жн:Joseph Saddler) , Afrika Bambaataa (жн:Kevin Donovan) зэрэг чадварлаг DJ нарийг дамжин , party music гэсэн ойлголтоосоо салж, олон нийтийг хамарсан шинэ хөгжмийн урсгал гэсэн утагаараа хөгжиж эхэлсэн.
1974 оний11 сарийн 12 нд Afrika Bambaataa энэхүү урсгалийг HIP HOP хэмээн нэрэлж , энэ өдөр HIP HOP албан ёсоор хорвоод мэндэлсэн хэмээн үздэг!!! Одоо ч гэсэн жил болгоний 11 сар Нip Нop уудийн дунд 「Hip Hop History Month」 хэмээн дуулагддаг болно.
Ерөнхийд нь хөгжмийн аяс болон хувцасний style зэргээр нь Oldschool (1970~1980 оний эхэн үе) , Newschool (1980 оний эхэн үес ~одоог хүртэл) хэмээн 2 ангилдаг.
Oldschool ийн Hip Hop music нь DJ болон MC нь хоорондоо нягтарч ажилж эхлээгүй байсан тул , дууний үг , утагаасаа илүү rhythm ийг нь чухалчилж үздэг байсан бололтой. Fashion нь RUN DMC зэрэг тэр үейн МС-нүүдийг харахад ойлгох ба товчихондоо Gold(шар) өнгийн том том хүзүүний зүүлтүүд болон , Adidas ийн бэлтгэлийн хувцас болон пүүз зэрэгээр гангалдаг байсан.
Newschool нь одоог хүртэл үргэлжилж байгаа ч , Hip Hop хөгжим дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл буюу 1990 ээд онийг хүртэлх хугацааг хэлэх нь олон байдаг. Fashion нь Silver(мөнгөлөг өнгө) өнгийн гинж зүүлтүүд болон , сүүлийн жилүүдэд өрөгнөөр дэлгэрч байгаа Diamond орсон чимэглэл зэрэг нь онцлог.
Өргөн өмд , том размерийн подволк өмсөх зэрэг нь Newschool ийн бас нэгэн онцлог гэж хэлж болно.Томдсон хувцас өмсөх болсон эхлэл нь , шоронгийн хоригдолуудад цаанаасаа бүх хүнд таарахаар том размераар бэлтгэгдсэн хувцас тараадаг байснаас , шоронгийн хоригдлуудын томдсон хувцас өмсдөг байсан байна. Тэр дундаас гарсан ч хүмүүст өөрийгөө `хүнд гар` гэдгээ харуулах гэж томдсон хувцас өмсдөг байсан харуудаас үүдэлтэй гэсэн яриа бий. Мөн ядуу эцэг эхчүүд , хүүхэддээ байнга хувцас авч өгч чадахгүйдээ , хүүхэд нь өссөн ч таарахаар том хувцас авч өгдөг байсан нь мода болсон гэх яриа ч байдаг юм байна.
Мөн Hip Hop нь дотроо уран бүтээлчидийн төрж өссөн газараас нь хамаарч EAST Coast , WEST Coast хэмээн 2 том хэсэгт хуваадаг. Hip Hopийн анх үүссэн газар болох N.Y зэрэг баруун эргийн урсгал болон , L.A зэрэг зүүн эргийн урсгалд хуваагдана.
East style нь эхэндээ Jazz music тэй ойролцоо аяыг хэргэлдэг байсан бол харин West Style нь synthesizer гэх мэт орчин үеын music хэргэлдэг байсан бөгөөд 「Gangster rap」 хэмээн нэрлэгддэг байжээ. West style нь Gang буюу `Хүнд гарууд` олонтой , дууны ая , үгэнд нь гудамжний гэхээр өнгө төрх илүү тод харагддаг. Гэхдээ сүүлийн үед South Coast зэрэг шинэ урсгалууд олноор гарч , MC нуудын төрсөн газар , гарал зэрэгээс дуулах style нь хамаарахгүй болж байгаа.